ЦОНХНЫ ТӨРӨЛ

1. Хуванцар хүрээтэй цонх

Хуванцар хүрээтэй цонхны дулаан тусгаарлах үзүүлэлт нь модон цонхноос дутахааргүй, засвар үйлчилгээ бараг шаардахгүй сайн талтай. Дутагдалтай тал нь эвэл: дулааны тэлэлт ихтэй. Ийм төрлийн цонх үйлдвэрлэх, угсрах үед нарийн ажиллагаа шаардана. Хуванцар цонхны хүрээг цохилтонд тэсвэртэй PVC-ээр (хуванцар материал) хийдэг ба дулааны тэлэлтийг хязгаарлахын тулд голдуу цагаан өнгийн профиль хэрэглэдэг.

2.Модон хүрээтэй цонх

Сайн чанарын модоор норм, стандартын дагуу хийсэн модон цонх нь бусад материалаар хийсэн цонхноос эдэлгээ даах чадвар, битүүмжлэлийн хувьд дутахааргүй сайн. Ийм цонх нь дулаан тусгаарлах чадвар сайтай, дулааны тэлэлт бараг үгүй тул хэв гажилтанд орохгүй мөн боловсруулалт хийхэд хөнгөн, хялбар байдаг. Харин тогтмол будаж байхыг шаардана. Европын орнуудад модон цонх үйлдвэрлэхэд зориулалтын тусгай төрлийн мод хэрэглэдэг ба түүнд тавих шаардлагуудыг стандартаар тогтоодог.

3. Хөнгөн цагаан хүрээтэй цонх

Ийм цонхны сайн тал нь: бат бэх, эдэлгээний хугацаа урт, засвар
үйлчилгээ багатай. Дутагдалтай тал: хүрээний дулаан алдалт өндөр байдаг.
Иймээс манай орны нөхцөлд ашиглах профиль нь хоёроос доошгүй сувагтай
байх ба гадна талын сувагт полистирол эсвэл полиуретан хөөс шахсан байх
шаардлагатай. Барилгад нэг үе өргөн хэрэглэж байсан голдуу нэг сувагтай
хөнгөн цагаан хүрээ нь дулаан тусгаарлалтын хувьд шаардлага хангадаггүй
нь илэрхий болсон тул хэрэглээ нь багассан.

error: Content is protected !!