Дотор агаарын чанар нь барилгын гадна хашлага бүтээц болох хана, хучилт, шал, цонх зэргээр хүрээлэгдсэн барилгын доторх агаарын үзүүлэлтээр
тодорхойлогддог. Дотор агаарын чанар нь барилга дотор байгаа оршин суугчдын эрүүл, тав тухтай, сэтгэл өөдрөг байхад нөлөөлдөг.

Дотор агаарын чанар нь хүний амьсгал, сууцны дотор байгаа эд зүйлс, хоол хийх, угаалга зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанаас үүдэн байнга бохирдож
байдаг. Өрөөний бохирдсон агаарыг гадна агаараар сэлгэх шаардлагатай. Агаар сэлгэнэ гэдэг нь гаднаас цэвэр агаар оруулах, бохирдсон агаарыг
зайлуулах гэсэн 2 асуудлыг хамтад нь авч үзэхийг хэлдэг.
Эрүүл ахуйн шаардлагаар нэг хүнд 30м3/ц гадна агаар шаардлагатай байдаг. Нэг айл өрх дунджаар 4 ам бүлтэй гэвэл 120 м3/ц агаар сэлгэхээр тооцно. Орон сууцны барилгын хувьд агаар оруулах систем унтлагын өрөөнд, сорох систем нь гал зуух болон ариун цэврийн өрөөнд байдаг.

Агаар сэлгэлт муу байгааг шалгах хэд хэдэн үндсэн арга байдаг. Өвлийн улиралд дараах байдлаар шалгана.
1. Цонхны шил цантдаг эсэх
;
2. Хүйтний улиралд өрөөний агаарын харьцангуй чийглэг байнга 30 хувиас их байдаг эсэх;

3. Өрөө бүгчим, чийгтэй байдаг эсэх;

4. Гадна хана, хучилтын уулзвар цантдаг эсэх;

5. СО2 –ийн агууламж 1200
ppmээс их байх эсэх.

Нэн тэргүүнд зөвлөх шийдэл нь сорох сэнс суурилуулах. Сэнсний чадал 60120м3/ц байх нь тохиромжтой.
Гал зуухан болон ариун цэврийн өрөөнд тус бүрт нь нэг сорох сэнс төлөвлөдөг.
Хэрэв битүүмжлэл ихтэй, мөн тоос, утаанаас хамгаалах
шаардлагатай бол оруулах сэнсийг унтлагын өрөөнд төлөвлөнө. Унтлагын өрөө бүрт нэгийг төлөвлөх ба 3050м3/ц бүтээлтэй, агаарын хэмжээг тохируулдаг
шүүлтүүртэй байх хэрэгтэй.

 

error: Content is protected !!