Дулаан дамжуулалт (дулаан биетээс хүйтэн биет рүү дамжих дулааны механик шилжилт) болон конвекцийн (агаарын нэвтжилт) аргаар цонхоор
нэвтэрч байгаа дулаан нь нийт нэвтрэх дулааны энергийн 20-40% байдаг. Бусад дулааны энерги (60-80%) нь гэрлийн ялгарлаар дамжин цонхыг
нэвчдэг. Энэ ялгарлын 54% нь хэт улаан туяа, 44% нь нүдэнд үзэгдэх гэрэл, 2% нь хэт ягаан туяа байдаг. Ихэнх гэрлийн бууралттай хальс 70-80% хэт улаан туяа, нүдэнд үзэгдэх гэрлийн 90% хүртэлхийг, мөн хэт ягаан туяаг 95-99%-ийг шүүдэг. Тиймээс гэрлийн ялгарлаас үүсэх халалтын нийт бууралт 85%, эсвэл цонхоор алдах нийт дулааны хувьд 50-70% байна. 10%-ийн тенттэй хуулга байна гэж үзвэл хэт улаан болон хэт ягаан туяаны шүүлт тус тус 70-80% ба 95-99% хэвээр
байж, харин нийт дулаан алдалт буюу нэвтжилтийн хэмжээ 30-40% буурна.

Цонхонд хальс наасны улмаас гаднах орчин муу харагдана биз дээ?

Бодит байдал дээр: Бараан бууралттай, эсвэл ойлттой “толин” хальснууд нь харагдах орчинг гаднаас харахад маш ихээр өөрчилнө. Гэхдээ тасалгааны дотроос харахад гадна үзэгдэх орчинд бараг өөрчлөлт ордоггүй.Энэ нь хүний нүдний онцлогтой холбоотой: бидний нүд хүрээлэн буй орчны гэрэлтүүлгийн байдалд хурдан дасан зохицдог. Өдрийн цагт гэрэлтүүлгийн дийлэнх хэсэг нь гадны орчноос бүрддэг тул тасалгаан доторх гэрэлтүүлэг гадны гэрлийн төвшинтэй шууд хамааралтай буурна. Энэ үзэгдэл нь гаднаас нэвтрэх гэрлийн урсгал багассан ч гаднах орчинг сайн харах боломжийг олгодог. Түүнээс гадна, нүдэнд үзэгдэх гэрлийн бууралт нь хальсны улмаас тийм ч ихээр буурахгүй. Жишээ болгоход: бүрхэг өдөр гаднах гэрлийн хэмжээ нартай өдрөөс 100 дахин бага, цэлмэг шөнийн гэрлийн хэмжээ өдрийнхөөс 100,000-500,000 дахин бага. Харин цонхны хальс гэрэлтүүлгийн хэмжээг 10-90%-иар бууруулах сонголттой гэдэг нь 1.1-10 дахин бууруулна гэсэн
үг. Ихэнхдээ дотор талаас харахад шилний наалт, хальс байгааг ч ялгахад бэрх байдаг. Шөнийн цагт тасалгаанаас гадагшаа үзэгдэх байдал ч тэр, гаднаас ч
дотогш үзэгдэх байдал эрс буурна. Учир нь тасалгааны гэрэлтүүлэг нь гадна байгаа хүний нүд дасах тийм их хэмжээний гэрэлтүүлгээр хангаж чадахгүй, харин гаднах орчин нь тасалгаан дахь хиймэл гэрэлтүүлгээс хамаагүй бага гэрэлтэй тул хүний нүд дотор гэрэлтүүлэгт дасан зохицно.



error: Content is protected !!