Вакуум цонх , хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Жишээлбэл: өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакуум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.
Цонхны гадаргууг цэвэрлэх:
- Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
- Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу
дээрх хар толбо, зураас алга болно. - Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн
цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна. - Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
- Зөөлөн алчуураар арчиж байх .
- Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор/вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос
хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ. - Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг
шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.
Ерөнхий анхаарах зүйл:
- Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
- Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
- Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
- Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
- Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
- Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.